үг хэл
  • English
  • Español
  • Français
  • Русский
  • العربية
  • монгол
  • Português
  • Tiếng Việt
  • Chinese

VM маркийн босоо нунтаглагч

VM маркийн босоо нунтаглагч VM маркийн босоо нунтаглагч
[ VM маркийн босоо нунтаглагч ]Та Улаанбаатарт хамгийн ойр байдаг хөдөлгөөнт бутлуур -ын бэлэн худалдааны газрыг олж өгнө үү. Email: kefidsh@kefidgroup.com/

VM маркийн босоо нунтаглагч нь дотоодод хэрэглэгддэг технологийг өргөн ашигласны үндсэн дээр олон жилийн үйлдвэрлэлийн туршлагаа нэгтгэн гаргасан орчин үеийн нунтаглах төхөөрөмж юм.Бутлах, хнатаах, нунтаглах, ангилан дамжуулах үйлдлүүдийг нэгтгэсэн төхөөрөмж юм.Цемент, цахилгаан, металлурги, химийн үйлдвэр, металл агуулаагүй мшигт малтмал зэрэг салбарт өргөн ашиглах боломжтой.Том хэмжээтэй болон бутархай түүхий эдийг шаардлагын дагуу нунтаглана.

Ажиллах зарчим:

Цахилгаан хөдөлгүүр нь хурд сааруулагчийн бутлах тавцангаар дамжин ажиллана.Түүхий эд нь материал татагчаар түүхий эд оруулах амнаас бутлах тавцангийн голд орох бөгөөд энэ үед халуун салхи салхи орох амаар нунтаглагчийн дотор орно.Нунтаглах тавцангийн эргэлдэх хөдөлгөөнөөр түүхий эд нь эргэлдэх хүчний нөлөөгөөр нунтаглах тавцангийн ирмэг рүү хөдөлнө.Нунтаглах тавцан дээрх цагариг хэлбэрийн тэвшээр өнгөрөх үед нунтаглагдана.Нунтаглагдсан түүхий эд нь нунтаглах тавцангийн ирмэгт өндөр хурдтай агаарын урсгалаар хөөрөн том ширхэгүүд шууд нунтаглах тавцан дээр очиж дахин нунтаглагдана.Агаарын урсгал дундах түүхий эд нь дээд хэсгийн салгагчаар дамжих үед эргэлдэгчийн эргэлдэх хөдөлгөөний нөлөөгөөр том нунтгууд нь конусан тэвшнээс нунтаглах тавцанд хүрч дахин нунтаглагдана.Зохих хэмжээнд нунтаглагдсан түүхий эд нь агаарын урсгалтай хамт гарна, хураагчаар хураагдсаны дараа бүтээгдэхүүн бэлэн болох ба чийгтэй түүхий эд нь халуун агаарын урсгалд хатна.Хийн темпратурыг тохируулснаар харилцан адилгүй чийглэгтэй материалуудыг зохих хэмжээнд хатаах боломжтой.Салгагчийг тохируулснаар харилцан адилгүй бүтээгдэхүүний ширхэгийг шаардагдах том жижгээр гаргах боломжтой.

Онцлог:

1. Хөрөнгө оруулалтын зардал бага: Бутлах, хатаах, нунтаглах, ангилан дамжуулах үйлдлүүдийг нэгтгэснээр энгийн системтэй, цогц, талбай бага эзлэх буюу бөмбөгөн бутлуурын системийн 50 хувийг эзэлнэ. Мөн чийгтэй өдөр байрлуулах боломжтой.

2. Ажиллуулах өртөг бага: \1\ Нунтаглах хүчин чадал өндөр: Нунтаглах тавцан дээр шууд даралтаар нунтаглана, зарцуулалт бага, бөмбөгөн нунтаглах системтэй харьцуулахад зарцуулалтыг 30-40 хувиар хэмнэнэ.
3. Хатаах чадвар сайн: Түүхий эд нь шууд халуун агаараар үлээлэгдэг учир хатаах чадвар өндөртэй, эрчим хүч хэмнэнэ, мөн хийн темпратурыг тохируулах боломжтой.

4. Энгийн ажиллагаатай, найдвартай: \1\ Төхөөрөмж нь автомат удирдлагын системтэй, энгийн үйлдэлтэй, \2\ Нунтаглах гол болон тавцанг шууд хүрэлцэхээс сэргийлсэн төхөөрөмжийг суурилуулсан.

5. Бүтээгдэхүүний чанар жигд: Түүхий эд нунтаглагч дотор зогсонги байх хугацаа богино учраас бүтээгдэхүүний ширхэгийн хэмжээ болон химийн найрлагыг шалгах болон хянахад хялбар, дахин нунтаглахыг цөөрүүлсэн ба бүтээгдэхүүний гаралт тогтвортой.

6. Засаж сэлбэхэд хялбар: Тосны савыг шалгаж засч, гарыг эсрэгээр эргүүлснээр бул болон замын хавтанг солиход илүү энгийн хурдан болсон ба машин зогсох алдагдлыг багасгасан.

7. Байгаль орчинд аюулгүй, чичрэх далайц бага, дуу чимээ бага, битүүмжлэл сайн, тоос галагш алдахгүй, орчныг цэвэр байлгаж улсын байгаль орчны шаардлагад нийцсэн.

техникийн үзүүлэлт

Ашигт малтмал бутлуур:

Марк дугаар VM130K VM150K VM170K VM190K VM220K VM240K
Эргэх тавцангийн гол диаметр(mm) 1300 1500 1700 1900 2200 2400
Үйлдвэрлэх хэмжээ(t/h)  10~30 13~40 18~57 23~72 36~114 41~128
Түүхий эд гарах ширхэгийн хэмжээ Микрон 170~45 170~45 170~45 170~45 170~45 170~45
Нүд 80~325 80~325 80~325 80~325 80~325 80~325
Бэлэн бүтээгдэхүүний чийглэг ≤1% ≤1% ≤1% ≤1% ≤1% ≤1%
Түүхий эд оруулах хамгийн том хэмжээ(mm) 38 40 42 45 50 55
Хамгийн тохиромжтой бутлах материалын чийглэг 4% 4% 4% 4% 4% 4%
Хатаах шаардлагатай бутлах материалын чийглэг 15% 15% 15% 15% 15% 15%
Бутлуурт орох салхины темпиратур(℃) 350 350 350 350 350 350
Бутлуураас гарах салхины темпиратур(℃) 70~95 70~95 70~95 70~95 70~95 70~95
Гол машины хөдөлгүүрийн хүч(KW) 185~220 250~280 355~400 450~500 710~800 800~900
овор хэмжээ Урт mm 3500 4200 4700 8500 10200 11700
Өргөн mm 3400 3900 4500 5600 6700 7700
Өндөр mm 5800 7100 8300 8800 10600 12200
Жин(t) 48 75 90 100 125 160

Жич:
1.Бутлах материал нь хэврэг материалыг бодвол 7 дэс хатуулагаас бага байх ёстой.
2.Ус нь Бутлах материалыг нунтаглахад гол цахилгаан машин хүч асар их ач холбогдолтой.
3.Бутлах түүхий эдийг тээрэмдэхэд шаардлагатай уснаас бага байгаа тохиолдолд зөвхөн халуун агаарт оруулна.

Нүүрс бутлуур:


Марк дугаар
VM130M VM150M VM170M VM190M VM220M VM240M
Эргэх тавцангийн гол диаметр(mm) 1300 1500 1700 1900 2200 2400
Үйлдвэрлэх хэмжээ(t/h) 10~15 16~22 20~28 26~35 35~45 40~50
Нүүрсэн нунтгийн нарийлаг 15% 15% 15% 15% 15% 15%
Нүүрсэн нунтгийн чийглэг 1% 1% 1% 1% 1% 1%
Бутлуурт оруулах түүхий эдийн хамгийн том хэмжээ(mm) 38 40 42 45 50 55
Бутлуурт оруулах түүхий эдийн чийглэг 15% 15% 15% 15% 15% 15%
Бутлуурт орох салхины темпратур(℃) 350 350 350 350 350 350
Бутлуураас гарах салхины темпратур (℃) 75~95 75~95 75~95 75~95 75~95 75~95
Эх нүүрсний hardgrove буталж болох үзүүлэлт(HGI)  55 55 55 55 55 55
Гол машины хөдөлгүүрийн хүч (KW) 185 250 315 400 500 560
овор хэмжээ Урт mm 3500 4200 4700 8500 10200 11700
Өргөн mm 3400 3900 4500 5600 6700 7700  
Өндөр mm 5800 7100 8300 8800 10600 12200  
Жин(t) 46 75 94 100 122 157

Copyright @ 2010 -2014 by Kefid Machinery Co., Ltd.All rights Reserved

Power by DedeCms- хэлбэрийн бутлуур - хөдөлгөөнт бутлуур